Олон улс

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТ 2013

2013 онд нийт 302 сая тонн коксжих нүүрс улс хооронд арилжаалсан бол Хятад 75.4 сая тонн буюу олон улсын коксжих нүүрсний борлуулалтын дөрөвний нэгийг импортлосон байна.

BREE мэдээгээр олон улсын нүүрсний худалдаа 2014 онд 5 хувиар өсөж 318 сая тонн, 2014-2019 онд жилд дунджаар 1 хувиар өсөж 2019 онд 337 сая тонн болно. Харин Хятадын коксжих нүүрсний импорт жилд дунджаар 2.7 хувиар өсөж 2019 онд 103 сая тонн болно гэж таамаглажээ.

cokingimport2013


ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ИМПОРТ 2013

Олон улсын зах зээлд 1072 сая тонн эрчим хүчний нүүрс борлуулагдсан ба үүний 39 хувийг Индонез нийлүүлэв.

2013 онд Хятадын импортын эрчим хүчний нүүрсний 45 хувийг Австрали, 34 хувийг Индонез, 11 хувийг Өмнөд Африк нийлүүлсэн.

thermalimport2013

Энэтхэг улс импортын эрчим хүчний нүүрсний 93 хувийг Индонези, Австрали, Өмнөд Африкаас авсан байна. Япон бүх төрлийн нүүрсний импортын 64 хувийг Австрали, 19 хувийг Индонези улсаас худалдан авсан. Япон эрчим хүчний нүүрсний 74 хувийг, коксжих нүүрсний 52 хувийг Австралиас авсан.

2014 онд Хятадын эрчим хүчний нүүрсний импорт 2 хувиар өсөж 255 болно гэж BREE тооцжээ. 2014 оны эхний долоон сарын дүнгээр Хятадын эрчим хүчний нүүрсний импорт өмнөх оноос 14 хувиар өссөн байна.


Дүгнэлт

2013 онд Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх оноос 40 хувиар өсөж 75 сая тонн болсон бол эрчим хүчний нүүрсний импорт 6.4 хувиар өссөн. Япон 2013 онд коксжих нүүрсний импортоо 15 хувиар нэмэгдүүлсэн бол эрчим хүчний нүүрсний импортоо 7 хувиар өсгөв. Тус онд Өмнөд Солонгос коксжих нүүрсний импортыг 76 хувь нэмэгдүүлж 26 сая тоннд хүргэв.

2014 оны эхний хагас жилд Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх оны дүнгээс 12.5 хувь буюу 4.2 сая тонноор дутуу байлаа. Австрали Хятадруу гаргах коксжих нүүрсний худалдаагаа оны эхний хагас жилд 13 хувиар нэмэгдүүлж импортын зах зээлд эзлэх жингээ бататган 49 хувь болгож чадлаа.


 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s