Олон улс

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ буюу НИЙЛҮҮЛЭЛТ

2013 онд нийт 1028 сая тонн эрчим хүчний нүүрс ажилжаалагдсан байна. Коксжих нүүрсний арилжаа 302 сая тонн байв.

2013 онд Австрали нийт 358 сая тонн нүүрс экспортлож үүнээс 105 сая тонн нь хатуу коксжих нүүрс, 188 сая тонн нь эрчим хүчний нүүрс, бусад нь хагас зөөлөн коксжих нүүрс, антрацид гэх өөр төрлийн нүүрс байв. Олон улсын нүүрсний зах дээр 2013 онд нийт 302 сая тонн коксжих нүүрс зарагдсан бол үүний бараг талаас дээш хувийг Австрали нийлүүлсэн байна.

2014-2017 хугацаанд коксжих нүүрсний нийлүүлэлтийн хүчин чадал 251 сая тонноор нэмэгдэх учир ойрын хэдэн жилд нүүрсний илүүдэл байх юм.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ

cokingexport2013

Энэтхэг улс импортын эрчим хүчний нүүрсний 93 хувийг Индонези, Австрали, Өмнөд Африкаас авсан байна. Япон бүх төрлийн нүүрсний импортын 64 хувийг Австрали, 19 хувийг Индонези улсаас худалдан авсан. Япон эрчим хүчний нүүрсний 74 хувийг, коксжих нүүрсний 52 хувийг Австралиас авсан.

2014 онд Хятадын эрчим хүчний нүүрсний импорт 2 хувиар өсөж 255 болно гэж BREE тооцжээ. 2014 оны эхний долоон сарын дүнгээр Хятадын эрчим хүчний нүүрсний импорт өмнөх оноос 14 хувиар өссөн байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ

thermalexport2013

Дүгнэлт

2013 онд Австралийн коксжих нүүрсний экспорт 20 хувь, ОХУ 22 хувь, Канад 6 хувь, АНУ 3 хувь тус бүр өссөн бол Монголын нүүрсний экспорт 12 хувь буурсан байна.

2013 онд эрчим хүчний нүүрсний олон улсын зах зээл дээр Индонези 11 хувь, Австрали 18 хувь, ОХУ 10 хувиар нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн бол Колумб 11 хувь, Канад 16 хувь, АНУ 8 хувиар экспортоо бууруулсан байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s