Монгол

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2009-2013

Монгол улсын нүүрсний экспорт 2005 онд 2 сая тонн байсан бол 2012 онд хорин сая тонн болж арав дахин өссөн байна. Ийнхүү экспорт өссөн нь гаднаас буюу голдуу Хятадаас эрэлт өссөнтэй холбоотой юм. Харин 2013 онд Монголын экспорт 17.3 сая тонн байв. Үүнээс коксжих нүүрсний экспорт 15.4 сая тонн харин эрчим хүчний нүүрсний экспорт 1.9 сая тонн байв.

Mongolia export

2013 онд Австрали нийт 358 сая тонн нүүрс экспортлож үүнээс 105 сая тонн нь хатуу коксжих нүүрс, 188 сая тонн нь эрчим хүчний нүүрс, бусад нь хагас зөөлөн коксжих нүүрс, антрацид гэх өөр төрлийн нүүрс байв. Олон улсын нүүрсний зах дээр 2013 онд нийт 302 сая тонн коксжих нүүрс зарагдсан бол үүний бараг талаас дээш хувийг Австрали нийлүүлсэн байна.

2014-2017 хугацаанд коксжих нүүрсний нийлүүлэлтийн хүчин чадал 251 сая тонноор нэмэгдэх учир ойрын хэдэн жилд нүүрсний илүүдэл байх юм.


МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 2014 оны эхний хагас жил

Австрали 2014 оны эхний хагаст 15 сая тонн коксжих нүүрс Хятадын зах зээлд нийлүүлсэн бол Монгол улс үүнээс 2 дахин бага хэмжээний нүүрс борлуулжээ.

chinacokingimport2014H1

2014 оны эхний хагас жилийн дүнгээр Хятадын импортын коксжих нүүрсний зах зээлийн 48 хувийг Австралийн нүүрс эзэлж байгаа бол Монгол 24 хувь, ОХУ 10 хувь, Канад 10 хувьтай байна (Зураг 5). 2013 оны мөн үеийн мэдээтэй харьцуулвал Австралийн нүүрс Хятадын зах зээлд бараг тал хувийг эзэлж бусад улсын нүүрсийг түрэн орж ирлээ. Монголын хувьд 2013 оны эхний хагас жилд экспорт 2012 оны дүнгээс буурсан тул 2012 оны эхний хагаст Хятадын зах зээлд эзлэх жин 33.6 хувь байсан гэхэд 2014 оны 24 хувь нь буурсан үзүүлэлт гэж хэлж болно.

2013share2014share

Эх сурвалж: China Coal Resource


2014 он

2014 онд Монгол улс нийт 19.4 сая тонн нүүрс нийлүүлснээс 14.8 сая тонн коксжих нүүрс экспортлосон нь Хятадын импортын 24 хувь болов. Харин Австрали 31 сая тонн коксжих нүүрс буюу Хятадын импортын 50 хувийг нийлүүлсэн байна (NSO, CCR).

2013-china-imports2014-coking-imports

Mongolia-2014

2015 он

2015 оны эхний хагас жилд Монгол улс 6.3 сая тонн коксжих нүүрс Хятад улсад нийлүүлсэн байна.

2015 оны эхний хагас жилд Хятадын коксжих нүүрсний импорт 21.6 сая тонн болж үүний тал хувийг Австрали хангасан бол Монгол улс 29 хувийг нийлүүлсэн юм. Удаахь нийлүүлэгчид нь Канад болон ОХУ бөгөөд тус бүр зах зээлийн 10 болон 8 хувийг нийлүүлсэн юм.

2014H1-country2015H1-country


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s