Төмөр замын тээвэр

Хятадын төмөр замын тээврийн тариф тонн тутамд 0.01 юанаар өслөө

Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны мэдээгээр хоёрдугаар сарын 1-нээс эхлэн төмөр замын тээврийн тарифийг 0.01 юан/тонн.км тутам болгож өсгөх нь төмөр замын салбарыг зах зээлд шилжүүлэх нэгэн алхам гэжээ.

Төмөр замын суурь тариф 0.1551 юан/тонн.км ($0.025/t.km) болно. Харин наймдугаар сарын 1-нээс эхлэн засгийн газраас шинэ хөвөх тариф мөрдөх бөгөөд төмөр замын оператор компаниуд тээврийн тарифа энэхүү суурь үнэлгээнээс 10 хувиас дээш нэмж болохгүй таазтай юм. Нүүрсний тээврийн суурь тариф 15.5 юан/тонн байснаа 16.3 юан/тонн болж, үйл ажиллагааны тариф нь 0.098 юан/тонн.км (хуучин 0.089 юан/тонн.км) болж өссөн байна.

Нүүрсний тээврийн нийт хөлсийг тооцохдоо суурь тариф болон үйл ажиллагааны тариф хоёуланг туулсан замын уртаар үржүүлж бодно. Харин Daqin, Jingqin, Jingyuan ба Fengshada төмөр замын шугамуудын тариф 0.01 юан/ тонн.км байсан бол 0.1001 юан/тонн.км болов.

2003 оноос хойши төмөр замын тээврийн хөлс 11 дэх удаагаа өөрчлөгдөж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 2-р сарын 15-нд 0.015 юан/тонн.км болон өссөн юм.

 

2015 онд Хятадын нүүрс тээвэрлэх төмөр замын хүчин чадал 3 тэрбум тонн болох аж

Хятадын нүүрс тээвэрлэх төмөр замын хүчин чадал 2015 онд 3 тэрбум тонн буюу төмөр замын тээврийн хүчин чадлын  54.5% хүрэх юм.

Нүүрсээр баялаг Шанси, Шаанси болон Өвөр Монголын баруун хэсгийн мужуудаас нүүрс тээвэрлэх төмөр замын хүчин чадал дараа жил 1.4 тэрбум тонн болно.

Одоогоор жилдээ нүүрс тээвэрлэх эрэлт бол 2.3 тэрбум аж.

2014 оны эхний есөн сард 1.21 тэрбум тонн нүүрс төмөр замаар тээвэрлэсэн ба энэ нь нийт төмөр замын тээвэрлэлтийн 60.2% юм.

2013 онд нийт 2.32 тэрбум тонн нүүрс тээвэрлэсэн нь төмөр замын тээвэрлэлтийн 58.6% болсон байна. Үүнээс эрчим хүчний нүүрсний тээвэрлэлт 1.59 тэрбум тонн болж нүүрсний тээвэрлэлтийн 68.5% болжээ.

2013 онд Шанси, Шаанси болон Өвөр Монголын баруун мужуудаас нийт нэг тэрбум тонн нүүрс төмөр замаар тээвэрлэсэн нь нийт нүүрсний тээвэрлэлтийн 43.1% юм.

Хятадын хойд усан боомтуудад нүүрс хүргэх найман төмөр замын шугам ажиллаж байгаагаас нийт хүчин чадал нь жилдээ  850 сая тонн юм.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s